644 сорьцод шинжилгээ хийснээс 24 хүнд коронавирус илэрчээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Арваннэгдүгээр сарын 11-нд нийтдээ 644 хүн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. -Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ -Арвэннэгдүгээр сарын 10-нд мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочийн шинжилгээ -Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ -Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн найман хүний давтан шинжилгээ -Аравдугаар сарын 21-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүний давтан шинжилгээ -Хяналтын зорилгоор хийсэн гурав, ингээд нийт 24 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Ийнхүү Монгол Улсад батлагдсан тохиолдол 406 боллоо. … Continue reading 644 сорьцод шинжилгээ хийснээс 24 хүнд коронавирус илэрчээ